: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Манай компани Монгол улсад  нягтлан бодох бүртгэл, аудитын практкийг хөгжүүлэх, компаний сайн засаглалыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахын хамт, аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан,  Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүн байгууллага юм.

Бид аудиторын ёс зүйг баримтлан, НАЙДВАРТАЙ - ШУДАРГА - БОДИТОЙ байх зарчмыг эрхэмлэн дээдэлж, аудитын үйл ажиллагааг Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн дагуу Аудитын олон улсын стандарт (АОУС)-ын аргачлал, зарчмаар бие даасан хараат бус байдалд явуулдаг.

Манай компанид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхний итгэл найдвар, хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага, туршлага, гадаад хэлний өндөр мэдлэгтэй,эвсэг хамт олон ажилладаг.

Бид та бүхний сэтгэл ханамжид нийцсэн, найдвартай, чанартай, өргөн цар хүрээтэй санхүү, аудитын цогц үйлчилгээг санал болгож таныг зорилгодоо хүрэх үйлсэд хамтран ажиллахад үргэлж бэлэн байх болно.

Эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхний бизнесийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсч,амьдралд тань аз жаргалыг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн:

ЗАХИРАЛ                         Д.ТҮМЭНЖАРГАЛ