: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

ТАНИЛЦУУЛГА

Манай компани Монгол улсад  нягтлан бодох бүртгэл, аудитын практикийг хөгжүүлэх, компанийн сайн засаглалыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахын хамт, аудит, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан,  Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүн байгуулага юм.

Бид аудиторын ёс зүйг баримтлан, НАЙДВАРТАЙ - ШУДАРГА - БОДИТОЙ байх зарчмыг эрхэмлэн дээдэлж, аудитын үйл ажиллагааг Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулийн дагуу Аудитын олон улсын стандарт (АОУС)-ын аргачлал, зарчмаар бие даасан хараат бус байдалд явуулдаг.

Манай компанид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхний итгэл найдвар, хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага, туршлагатай,гадаад хэлний өндөр мэдлэгтэй,эвсэг хамт олон ажилладаг. Ажилтанууд нь Төрийн тусгай болон захиргааны албанд 6-34 жил ажиллаж, үүнээс Төрийн аудит, Төрийн хяналтын байгууллагад 6-25 жил аудитор болон ахлах аудитор, татварын улсын байцаагч, аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч, аудиторууд юм.

Төрийн Аудитын байгууллагад ажиллаж, мэргэшсэн ажилтнууд нь УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-н захиаллагат  улс, орон нутгийн стратеги, ач холбогдол бүхий 70 гаруй гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, төсвийн ба төрийн болон орон нутгийн өмчит 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн аудит хийсэн мэргэжлийн чадвар, дадлага, туршлагатай  юм.

Манай нийт ажилтнуудын 80 гаруй хувь нь Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч цолтой бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь мэргэшсэн нягтлан бодогчийн хязгааргүй эрх, 25 хувь нь 2-5 жилийн эрх олгох шалгалтаа амжилттай өгөөд байна.