: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

МАНАЙ КОМПАНИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

 

Монголиан Бизнес Рейтинг Аудит ХХК-ийн хувьд бид өөрсдийн үнэт зүйлсийг бид хэн бэ, юу хийж чаддаг вэ гэдгээрээ зөвхөн тодорхойлдоггүй, харин бид ирээдүйд ямар компани болохыг зорин тэмүүлж байгаа вэ гэдгээ илүү тодорхойлдог. Доорх тодорхойлон гаргасан үнэт зүйлсийг бид өдөр бүр хэрэгжүүлж ажиллахыг эрхэмлэдэг.    

Манлайлал:
Бид ажилтнуудынхаа мэргэжил, ёс зүйн  ур чадварыг бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлсэнээр, түүнчлэн удирдлагын багийн манлайллах чадварыг сайжруулсанаар, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ загварчлалыг улам боловсронгуй болгож, үүний үр дүнд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олонтой, санхүүгийн өндөр чадавхитай, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын тэргүүлэгч компаниудын нэг болно. 

Шударгуу байдал:
Бид үйлчлүүлэгчдийнхээ өмнө өгсөн амлалтандаа байнга хүрч, бизнесийн ёс зүйн дүрэм, журам, стандартыг сахин ажилладаг. Мөн бид өөрсдийн авч хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаанд хариуцлага хүлээж, хамтран ажилладаг бүхий л байгууллага, хувь хүмүүсийг хүндлэн,  шударга байх зарчмыг баримтладаг. 
 
Хамтран ажиллагсад:
Бидний өрсөлдөх чадварын хамгийн том давуу тал нь манай компанийн туршлагатай, чадварлаг хамт олон байх болно. Тиймээс бид ажиллагсдынхаа сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, туршлага, санал бодлоо солилцох бүхий л арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг. Үүнээс гадна ажиллагсдын бүтээлч чиг хандлагыг хөгжүүлэх үүднээс багаар ажиллах чармайлт бүрийг хөхүүлэн дэмжин ажилладаг. 

Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлэх: 
Бид хөрөнгө оруулагчдын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, тэдний баялагийг өсгөхийн тулд ашигт ажиллагаагаа ямагт сайжруулна.