: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

Бидний туршлага

Манай компанид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхний итгэл найдвар, хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага, туршлагатай,гадаад хэлний өндөр мэдлэгтэй,эвсэг хамт олон ажилладаг. Ажилтанууд ньТөрийн тусгай болон захиргааны албанд 6-30 жил ажилласан, үүнээс төрийн аудит, төрийн хяналтын байгууллагад 6-25 жил аудитор, ахлах аудитор, татварын улсын байцаагч, аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч, аудиторууд юм.

Манай компаний нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч (МНБ) ба  албан ёсны эрх бүхий аудиторуудаас бүрддэг билээ. Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын 90 хувь нь мэргэшсэн нягтлан бодогчийн хязгааргүй эрхтэй, 10 хувь нь 2-5 жилийн эрх олгох шалгалтаа амжилттай өгөөд байна. Энэхүү өндөр зэрэглэлийн мэргэшил нь биднийг үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ үзүүлэх гол суурь нөхцөл болдог юм

  • МНБ - 60%

  • Эрх бүхий аудитор - 60%

Төрийн аудитын байгууллагад ажиллаж, мэргэшсэн ажилтнууд нь  УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-н захиалгат улс, орон нутгийн стратеги, ач холбогдол бүхий 80 гаруй гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, төсвийн, төрийн болон орон нутгийн өмчит 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн аудитыг хийсэн мэргэжлийн чадвар, дадлага, туршлагатай юм.