: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ:

Эрсдлийн удирдлага гэдэг нь ирээдүйд учирч болох тодорхой хэмжээний хор хөнөөл бүхий хүчин зүйлсүүдийг урьдчилан тооцоолж илрүүлэх замаар гарч болох хохирлыг арилгахыг хэлж байгаа явдал юм. Тиймээс аливаа байгууллага нь бизнесийн тасралтгүй амжилтанд хүрэхийн тулд компанийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын оролцоотой зөвлөх үйлчилгээг авч ашиглах замаар тогтвортой, эрсдэлгүй өсөлт хөгжлөө хангаж ажиллах хэрэгтэй. Энэхүү бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан манай компанийн зүгээс харилцагч байгуулагууддаа тэдгээрийн өмнөө тавьсан стратеги зорилгодоо хүрэхэд нь туслах зорилгоор санхүүгийн иж бүрэн зөвлөх үйлчилгээг санал болгодог. 

Өр төлбөрийн зөвлөх үйлчилгээ:
 
Бид харилцагч байгууллагад тулгарсан өр төлбөртэй холбоотой асуудалд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ тухайн өр төлбөрийг компанийн одоогийн санхүүгийн чадавхид тулгуурлан хэрхэн давж гарахыг тооцоолон дүгнэлт гаргаж, зөвлөмж өгдөг. Үүнээс гадна өр, зээлийн хязгаар, ашиглалт, компанийн хөрвөх чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ тогтоолт, үйл ажиллагааны зардлын хэмнэлт, хөрөнгө оруулалтын бүтэц, хөрөнгийн зохистой зохион байгуулалт, ашиглалт болон бусад бүтцийн өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлуудын талаарх тодорхой ойлголтоор хангаж өгдөг.

Корпорейт байгууллагад үзүүлэх санхүүгийн зөвлөх үйлчилгээ:

Томоохон бизнесийн байгууллагууд нь санхүүгийн олон хэрэгсэлүүрүүдийг ашиглах хэрэгцээ шаардлага байнга урган гардаг. Үүнд: компани хоорондын нэгдэл (merger), худалдан авалт (acquisition), хөрөнгийн зах зээл дэх арилжаа, бизнесийн үнэлгээ, компани худалдан авахтай холбоотой магадлан шинжилгээ (due diligence) гэх мэт. Эдгээр олон асуудлуудыг зөв зохистойгоор удирдан явуулахад нь бидний зүгээс өөрсдийн чадварлаг ажилтнуудын оролцоотойгоор туслахад үргэлж бэлэн байх болно. 

Сургалтын төв:

Бид харилцагч байгууллагуудын түвшинд болон олон нийтэд хандан санхүүгийн удирдлагын цогц сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Тухайн сургалтын хөтөлбөрт нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөлт, төсөв зохиох аргачлал, санхүүгийн тайлан баланс гаргах явцад гаргадаг нийтлэг алдаа дутагдал зэргээс гадна татварын стратеги, эрсдлийн удирдлага, санхүүгийн удирдлага, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, бонд, валютын арилжаа гэх мэт өргөн хүрээнд сэдвийг багтаан байгууллагуудын санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчид, санхүүгийн менежерүүд болон гүйцэтгэх удирдлагын түвшинд хүртэл сургалтаар ханган ажилладаг.