: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ:

Бизнесийн болон ашгийн төлөө бус байгууллагууд нь хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах, гүйцэтгэх удирдлагын хүлээсэн үүргийг биелүүлэхийн тулд хуулиар шаардсаны дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтлөх хэрэгцээ гардаг. Манай компанийн хувьд энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг “аутсорсинг”-ийн хэлбэрээр харилцагч байгууллагууддаа хүргэж байна. Манай компаниас энэхүү аутсорсинг үйлчилгээг авсанаар санхүүгийн хувьд өртөг зардлыг хэмнэх, үйл ажиллагааны хувьд үр дүнтэй байх, удирдлагын шийдвэр гаргалт ба тайлагналд шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй олж авах боломжтой зэрэг олон давуу талтай байдаг. 

Санхүүгийн тайлан дахь аудитын үйлчилгээ:

Компанийн хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон удирдлагын зүгээс зөвхөн дотоод хэрэгцээндээ ашиглах зорилгоор компанийхаа санхүүгийн үйл ажиллагаа, тайлан балансад хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар аудит хийлгэдэг болсон. Энэ нь дотоод хяналт шалгалтыг бий болгох, ирээдүйд учирч болох эрсдлиийг бууруулах, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын итгэлийг баталгаажуулах гэх зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс харилцагч байгууллагуудын энэхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэхүү үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.