: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

: 70005329,  99851823,  99105329

ENG |МОН

Аудит болон санхүүгийн тайлангийн баталгаажуулалт

Аудитын үйлчилгээ:

Монголиан Бизнес Рейтинг ХХК нь бизнес үнэлгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ноогдол ашиг, үнэт цаас, хувьцаа, компанийн хөрөнгийн нөөц зэрэг үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлагналын бүхий л асуудлуудын талаар танд туслахад бүрэн туршлагажсан, чадварлаг ажиллах хүчинтэй компани билээ.  Өөрсдийн олон жилийн туршлага дээр тулгуурлан бид танай компаний үйл ажиллагаа, шинж чанар, цар хүрээнд тохируулан аудитын үйл ажиллагаа явуулах цар хүрээгээ тогтоон та бүхэнтэй хамтран ажиллах болно. Танай байгууллага дээр ажиллах манай аудитын баг нь гадаад дотоод нөхцөл байдлаас үүсэн бий болох нөлөөллийг нарийвчлан тооцох замаар ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдлүүдийг тодорхойлон гаргаж та бүхэнд энэхүү эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг танилцуулах болно. 

Дотоод аудит болон байгууллагын дотоод дүрэм журмыг даган мөрдүүлэх үйлчилгээ:

Бид үйлчлүүлэгч байгууллагуудынхаа тусгайлсан хүсэлтийн дагуу компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, эрсдлийн удирдлага, дотоод хяналтын системийг боловсруулж өгөх зэрэг замаар харилцагч байгууллагынхаа стратегийг боловсронгуй болоход нь туслалцаа үзүүлдэг.